Friday, February 20, 2026

Таны funnel/суваг сайн хөрвүүлэлттэй, трафик тогтвортой явж байж магадгүй. Гэхдээ одоо хүмүүс бизнесийг хэрхэн олж, хэрхэн сонгодог байдалд асар том өөрчлөлт болж байна. Үүнээс болж та цоо шинэ харилцагчдын урсгалыг алдаж байх магадлал өндөр.
Яг одоо мянга мянган хүн ChatGPT, Perplexity, Google-ийн AI-аас танай салбарын зөвлөмжийг асууж байна. Тэд:
“Карьерын өөрчлөлтөд хамгийн сайн дасгалжуулагч хэн бэ?”
“Бүтэн цагаар ажиллаж байхдаа яаж side business/хажуугийн бизнес эхлэх вэ?”
“Урт хугацаанд жин хасахад ямар хөтөлбөр үр дүнтэй вэ?” гэх мэт асуултуудыг бичиж байна. Гэхдээ танай бизнесийн нэр огт дурдагдахгүй байна.
Та Google-ийн хайлтын үр дүнд дээгүүр гаргах гэж SEO-д анхаарч байхад, хайлтын зан төлөв огт өөр болсон байна. Хүмүүс одоо арван цэнхэр линк дараад суухгүй. Тэд AI системээс шууд хариулт асууж, AI нь итгэлтэйгээр танай өрсөлдөгчдийг санал болгож байна.
OpenAI-ийн мэдээлснээр зөвхөн ChatGPT л гэхэд долоо хоног бүр 700 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй. Харин Perplexity AI сар бүр 22 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж өссөн. Эдгээр нь жижиг платформууд биш. Одоо худалдан авах шийдвэрүүд яг энд гарч байна.
Уламжлалт SEO бидэнд “нэгдүгээр хуудсанд эрэмбэлэгдэх”-ийг зааж өгсөн. Гэхдээ AI хайлт арван үр дүн харуулдаггүй. Нэг хариулт, дотроо 2–3 зөвлөмж л өгдөг. Хэрэв та тэр хариулт дотор байхгүй бол — та бараг л харагдахгүй гэсэн үг.
Хамгийн сонирхолтой нь ихэнх бизнес эрхлэгчид энэ өөрчлөлт болж байгааг огт анзаараагүй байна. Танай өрсөлдөгчид ч бас мэдэхгүй байж магадгүй.
Юуны өмнө SEO болон AEO хоёрыг тодорхойлъё.
SEO (Search Engine Optimization) гэдэг нь та аль хэдийн мэддэг байж магадгүй ойлголт. Энэ нь таны вэбсайт болон контентыг уламжлалт хайлтын системүүд (жишээ нь Google) дээр илүү өндөр байрлалд гарч ирэхээр оновчлох үйл явц юм. Хэн нэгэн Google дээр “best funnel builder” гэж хайхад таны сайт 1-р хуудсанд гарч ирэх үү, 10-р хуудсанд гарч ирэх үү гэдгийг SEO шийддэг.
AEO (Answer Engine Optimization) бол харьцангуй шинэ ойлголт. Энэ нь таны контентыг ChatGPT, Perplexity, Google AI Overviews зэрэг AI-д суурилсан хариултын системүүд таныг иш татаж, санал болгохоор оновчлох арга юм. Хэн нэгэн ChatGPT-ээс “борлуулалтын funnel хийхэд хамгийн сайн хэрэгсэл юу вэ?” гэж асуухад тухайн хариултад таны нэр дурдагдах эсэхийг AEO шийднэ.
Гол ялгаа нь:
SEO таныг хайлтын үр дүнгийн жагсаалтад оруулдаг бол,
AEO таныг шууд хариултад санал болгодог.
AI Таныг Юу Харахыг Шийдэж Байна (Та Мэдэхээс Ч Өмнө). Одоо хүмүүс тусламж хайх үед юу болж байгааг харцгаая.
Сара ChatGPT-ийг нээгээд: “Корпорацийн ажлаасаа гарахад эмэгтэйчүүдэд тусалдаг бизнес коуч хэнтэй хамтарвал зүгээр вэ?” гэж асууна. ChatGPT түүнд 10 линк харуулахгүй. Харин итгэлтэйгээр 2–3 тодорхой нэрийг санал болгоно.
Хэрэв та корпорацийн ажлаасаа гарахад эмэгтэйчүүдэд тусалдаг коуч бол — таны нэр тэр хариултад орсон эсэхээс бүх зүйл шалтгаална. 2-р хуудас гэж байхгүй. “Дараагийн сонголтууд” гэж гүйлгэх боломж байхгүй. ChatGPT хэнийг санал болгохоо сонгосон — Сара зөвхөн тэрийг л харна. Энэ бол одоо та болон таны боломжит харилцагчийн хооронд байрласан шүүлтүүр.
Өмнө нь: Та контент бүтээдэг → Хүмүүс Google-ээр олдог → Дарж ордог → Уншдаг. Энгийн. Одоо: Хаалгач бий болсон. AI эхлээд таны контентыг үнэлээд “санал болгох үнэ цэнтэй юу?” гэдгийг шийднэ. Тэр сая сая сонголтоос шүүнэ. Ихэнхийг нь хасна. Зөвхөн найдвартай, хамааралтай гэж үзсэн хэдийг л гаргана.
Сонирхолтой нь — санал болгогдож байгаа бизнесүүд заавал хамгийн том брэнд эсвэл хамгийн их сурталчилгааны төсөвтэй нь биш. Харин AI системүүдийн “эрх мэдэлтэй” гэж танихуйц бүтэцтэй, тодорхой хүчин зүйлсийг хангасан контенттой бизнесүүд. ClickFunnels Хэрэглэгчдийн Ихэнх нь Мэдэлгүй Трафик Алдаж Байна. Та “Google трафик маань зүгээр л байна” гэж бодож магадгүй. Гэхдээ таны боломжит харилцагчдын ихэнх нь Google хүртэл очихгүй байна. Тэд эхлээд ChatGPT нээнэ. Хариултаа авна. Өөр газар хайхгүй.
Perplexity-ээс 3 санал авна → Нэгийг нь сонгоно → Ямар ч сайт гүйлгэхгүй. Сүүлийн 6 сарын хайлтын трафикаа хараарай. Олон бизнес “өсөлт зогссон” эсвэл “бага зэрэг буурсан” байгааг харж байна. SEO бүх үндсэн зарчим хангагдсан. Контент чанартай. Гэхдээ өсөлт өмнөх шиг биш. Учир нь хайлтын зан төлөв өөрчлөгдсөн.
Таны хэмжиж ч амжаагүй трафик бол —хэзээ ч Google-ээр дамжаагүй, шууд AI дээрээс шийдвэр гаргасан трафик. AEO нь SEO-оос Өөр (Гэхдээ Хоёуланг нь Хэрэгтэй)
SEO → Хайлтын системд зориулж оновчилно.
AEO → Хариултын системд зориулж оновчилно.
Search engine → Үр дүнгийн жагсаалт.
Answer engine → Шууд хариулт.
SEO-д та байрлалын төлөө өрсөлдөнө.
AEO-д та “эрх мэдэлтэй эх сурвалж” гэж иш татагдахын төлөө өрсөлдөнө.
Сайн мэдээ нь AEO бол алгоритм “хуурах” тухай биш. Жинхэнэ хэрэгтэй, асуултад хариулсан контентыг шагнана. AI системүүд дараах зүйлсийг хайдаг:
- Ярианы хэв маягтай, ойлгомжтой хариулт
- Баталгаажуулах боломжтой мэдээлэл
- Сэдвийг иж бүрэн хамарсан байдал
- Хүмүүсийн бодитоор асуудаг хэлбэртэй өгүүлбэр
- Найдвартай, тогтсон эх сурвалж гэдгийг илтгэх дохио
Хэрэв та аль хэдийн сайн контент маркетинг хийж байгаа бол —та аль хэдийн хагас замдаа явж байна. Зүгээр л AI таны бүтээлийг таньж, иш татаж чадахаар бага зэрэг тохируулга хийх хэрэгтэй. ClickFunnels Хуудсаа AI-д Харагдуулах 7 Арга.
Эдгээр стратегиуд систем болж хамт ажилладаг. Нэг дор бүгдийг хийх шаардлагагүй — гэхдээ тус бүр нь дараагийнхаа суурь болно.
Гэхдээ энэ шилжилт бодит, хэмжигдэхүйц, бас маш хурдтай явагдаж байна. 🚀
1. Бодит Хүмүүсийн Асуултад Суурилж Контентоо Бүтээ
Ихэнх маркетерууд түлхүүр үгээр бичдэг. Гэхдээ AI-тэй хүмүүс ингэж ярьдаггүй. Тэд:
- “Би техник талдаа сайн биш бол funnel/суваг хийхэд ямар хэрэгсэл хамгийн тохиромжтой вэ?”
- “Landing page/Газардах хуудас хийж, төлбөр хүлээж авах нэг платформ байна уу?” гэж асууна.
Хэрэв ChatGPT ClickFunnels эдгээр асуултад хариулдаг гэдгийг мэдвэл — таныг санал болгоно. Харин таны хуудас ийм ярианы хэлбэрийн асуултад зориулагдаагүй бол — AI холбож чадахгүй. Яах вэ?
- Support ticket, sales call, social comment-уудаас 20 бодит асуулт цуглуул.
- Гол хуудсууддаа FAQ хэсэг нэм.
- Гарчгийг бүтэн асуулт хэлбэрээр бич.
Жишээ: ❌ “Pricing” ✅ “ClickFunnels сард хэдэн төгрөгийн үнэтэй вэ?” Хариултыг 2–3 богино догол мөрөөр, найзтайгаа ярьж байгаа мэт бич.
2. AI-д Контентийн Бүтцийг Ойлгуул
AI сая сая хуудсыг нэгэн зэрэг боловсруулдаг. Таны хуудсыг хурдан ойлгох хэрэгтэй. Та backend хэсэгт (tracking code хэсэгт) structured мэдээлэл нэмнэ. FAQ, product, article мэдээллийг тодорхой тэмдэглэнэ. Google-ийн Rich Results Test ашиглан шалгана.
3. Нэг Сэдвээр Жинхэнэ Эрх Мэдэл Бүтээ.
AI ганц хуудсаар шийдэхгүй. Таны нийт контентын санг харна. Hub + Spoke загвар ашигла:
1 иж бүрэн 3,000–5,000 үгийн гарын авлага (Hub)
5–7 гүнзгий дэд нийтлэл (Spokes)
Бүгдийг хооронд нь холбо
Гүнзгий контент > Олон богино нийтлэл.
4. Хүн Хүнтэйгээ Ярьж Байгаа Мэт Бич
❌ “Career transition coaching executive women results ROI”
✅ “Хэрэв та корпорацийн ажлаасаа гарах гэж байгаа бол, зөвхөн ерөнхий зөвлөгөө өгдөг биш, таны нөхцөл байдлыг ойлгодог коуч хэрэгтэй.”
Дуугаар уншиж шалга. Робот мэт санагдвал дахин бич.
5. AI Иш Татах Контент Бүтээ
AI баталгаажих мэдээлэлтэй эх сурвалжийг илүүд үзнэ.
Судалгаа
3,000+ үгийн иж бүрэн гарын авлага
Тоон мэдээлэлтэй кейс
Харьцуулсан хүснэгт
Тооцоолуур, үнэлгээний тест
6. Хурдан, Mobile-Friendly Хуудас
Load time < 3 секунд
Mobile дээр төгс ажиллах
Зураг шахах
Илүүдэл код устгах
Жинхэнэ төхөөрөмж дээр шалгах
7. AI Таних Брэнд Бүтээ
AI таныг зүгээр нэг сайт уу, эсвэл жинхэнэ брэнд үү гэдгийг үнэлнэ. Бүх платформ дээр:
Нэр ижил
Лого ижил
Холбоо барих мэдээлэл ижил
Google Business Profile нээ.
Social профайлуудаа бүрэн бөглө.
90 Хоногийн Төлөвлөгөө
1–2 долоо хоног:
FAQ нэм
Хурд, mobile шалга
Business мэдээлэл ижил болгож зас
3–6 долоо хоног:
Эхний content cluster-ээ бүтээ
7–10 долоо хоног:
Судалгаа, кейс нийтэл
1 тооцоолуур хий
11–12 долоо хоног:
Брэнд entity-г бэхжүүл
Review цуглуул
Эхлээд Жижиг Гэхдээ Одоо Эхэл. Хэрэв ганц л зүйл хийвэл —FAQ хэсэг нэм. Хоёр зүйл хийвэл —FAQ + structured data.
Бүхэлд нь хийвэл — 90 Хоногийн Төлөвлөгөө
1–2 долоо хоног:
FAQ нэм
Хурд, mobile шалга
Business мэдээлэл ижил болгож зас
3–6 долоо хоног:
Эхний content cluster-ээ бүтээ
7–10 долоо хоног:
Судалгаа, кейс нийтэл
1 тооцоолуур хий
11–12 долоо хоног:
Брэнд entity-г бэхжүүл
Review цуглуул
Эхлээд Жижиг Гэхдээ Одоо Эхэл. Хэрэв ганц л зүйл хийвэл — FAQ хэсэг нэм. Хоёр зүйл хийвэл — FAQ + structured data.
Бүхэлд нь хийвэл — 90 хоногийн төлөвлөгөөг дага.
Давуу Тал — Эрт Хөдөлсөн Хүнд. Таны өрсөлдөгчдийн ихэнх нь AEO гэж юу болохыг ч мэдэхгүй байна. Та одоо эхэлбэл — 6 сарын дараа AI тогтмол таныг санал болгодог болно. 12 сарын дараа —Та niche-ийн default recommendation болно.
Бодит Үнэн. Эрх мэдэлтэй болох цаг авна. Гэхдээ AI богино зам, заль мэхийг шагнахгүй. Жинхэнэ эксперт, гүнзгий контент, тогтвортой брэндийг шагнана. Таны Дараагийн Алхам. AI search аль хэдийн энд байна. Таны ClickFunnels хуудсууд, таны брэнд, таны контент, AI итгэлтэйгээр иш татдаг эх сурвалж болж чадна.
Энэ долоо хоногт: Энэ гарын авлагыг bookmark хий. 2 цаг гаргаж топ хуудсууддаа FAQ нэм. Нэг стратегийг бүрэн хэрэгжүүлж эхэл. AI search-д ялж байгаа бизнесүүд хамгийн их төсөвтэй нь биш. Хамгийн эрт ойлгож, хамгийн эрт хөдөлсөн нь. Та энэ текстийг уншсанаараа аль хэдийн түрүүлж байна. Одоо AI зайлшгүй санал болгохоос өөр аргагүй болтол брэндээ бүтээ.

Oyuna & Erica Ltd - Үүсгэн байгуулагч
Доктор Чагнаадоржийн Оюунцэнд бол онлайн бизнес, англи хэл заах, дижитал маркетингийн чиглэлээр олон жилийн туршлага бүхий багш, судлаач юм.

Номыг сонирхож байна уу?
Энэ номонд миний онлайн бизнесээ эхлүүлсэн эхний 5 жилийн түүхийг хуваалцсан болно.
Та худалдан авахад бэлэн байна уу?
Тэгвэл доор өгсөн холбоос дээр дарна уу:
