Миний Сагс
You have no Items in your cartYour items will show up here when you add them to your shopping cart
logo.png

Өөрийгөө Ятгах Нууцууд

Friday, January 16, 2026

Primary Blog/Өөрийгөө Ятгах Нууцууд

Төсөөлөөд үз дээ. Та замын хоёр салаан дээр зогсож байна гэж бодъё. Нэг зам нь ― үргэлж суралцдаг боловч хэзээ ч бодит амжилтад хүрдэггүй “амжилтын сурагч” болох зам. Харин нөгөө зам нь ― мөрөөдлөө биелүүлдэг, амжилтын түүхээ бүтээдэг “амжилтын эзэн” болох зам.

Ялгаа нь илүү их мэдээлэл биш. Илүү сайн стратеги ч биш.

0.1% нь хүссэн бүхнээ биелүүлдэг байхад 99.9% нь үүрд гацсан хэвээр үлддэгийн гол шалтгаан нь нэг л энгийн чадвар юм.

Одоо надад анхаарлаа хандуулаарай. Би танд яг энэ нэг чадварыг, бас үүнийг хүссэн ямар ч зорилгодоо хэрхэн “холбож” ашиглаж болохыг тайлбарлаж өгөх гэж байна. Гэхдээ эхлээд өөрийгөө танилцуулъя.

Намайг Рассел Брансон гэдэг. Сүүлийн 20 жилийн хугацаанд би ямар ч эхлэлийн хөрөнгөгүйгээр 10 оронтой орлого бүхий компанийг босгосон. Би мужийн аварга болон All-American бөх болсон. Мөн арван мянга гаруй бизнес эрхлэгч болон тамирчдын бизнес, гүйцэтгэл, амьдралыг өөрчлөхөд нь тусалсан.

Гэхдээ энэ бүхнийг боломжтой болгосон гол чадвар нь маркетинг ч биш, борлуулалт ч биш, бүр шаргуу хөдөлмөр ч биш юм.

Хэдийгээр шаргуу хөдөлмөр маш чухал гэдэгт би итгэдэг ч энэ нь амжилтын жинхэнэ түлхүүр биш. Хүмүүсийн ихэнх нь энэ чадварыг мэддэггүй ч, амжилтанд хүрэхэд үнэхээр нөлөөлдөг ганц зүйл бол энэ.

Тэгвэл яг одооноос нэг минут 23 секундын дараа би энэ чадвар юу болохыг танд хэлж өгнө.

Гэхдээ эхлээд би олон мянган бизнес эрхлэгч болон тамирчидтай ажиллахдаа олж мэдсэн нэг зүйлийг хэлмээр байна…

Амжилтын сурагч байх ба амжилтын эзэн байх хоёрын хооронд асар том зөрүү бий. Зорилгоо суралцах ба зорилгодоо үнэхээр хүрэх хоёрын хооронд асар том ялгаа бий.  Юу хийхээ мэдэх ба түүнийг үнэхээр хийдэг хоёрын хооронд ч ялгаа бий.

Та ном уншсан, видеонууд үзсэн, арга хэмжээнд оролцсон. Багагүй олон удаа "Энэ л удаа бүх зүйл өөрчлөгдөнө" гэж өөртөө амласан байх.

Гэвч дараа нь эрч хүч буурч, амьдралын саад гарч, та эхлэл цэгтээ буцаж ирсэн байдаг. Судалгаагаар одоо урам зоригтой байгаа хүмүүсийн 70% нь долоо хоногийн дотор юу ч хийхгүй. Зорилгооо эхэлсэн 1000 хүнээс зөвхөн 27 нь жилийн төгсгөлд үргэлжлүүлэн хийж байдаг. Энэ бол 3%-иас ч бага үзүүлэлт.

Тэгвэл юунд тээглээд байна вэ?

Би амжилтын талаар судлахын тулд өөрийн мөнгөнөөс сая сая доллар зарцуулж, олон арван мянган хүнтэй ажиллахдаа нэг зүйлийг олж мэдсэн. Амжилтад хүрэх үндсэн гурван зорилго устгагч байдаг бөгөөд эдгээр нь хүмүүсийн 99%-ийг мөрөөдөлдөө хүрэхээс нь өмнө зогсоодог.

Зорилго устгагч №1 — Би үүнийг “хангалттай дажгүй тав тух” гэж нэрлэдэг. Одоогийн амьдрал тань гайхалтай биш ч тийм ч муу биш. Зүгээр л “дажгүй”.  Энэ л “дажгүй” мэдрэмж таныг хагас тав тухтай байдалд барьж үлддэг.

Та шүршүүрт орж дуусаад, гарахыг хүсэхгүй зүгээр л бүлээн дулаан нь таатай байгаа ч гадаа хөргүүр мэт хүйтэн учраас гарахад эвгүй байдаг тэр мэдрэмжийг мэднэ, тийм биз?

Таны амьдрал яг одоо тэр байдалтай адилхан байна. Бүлээн, дулаахан, “дажгүй” гэж болохуйц.

Харин та үнэхээр хүсэж байгаа зүйлсээ — аварга болох, бизнес босгох, төгс бие галбиртай болох, илүү их орлоготой болох — авахын тулд богино хугацаанд үнэхээр эвгүй, тэсвэрлэхэд хэцүү үеийг туулж гарах ёстой.

Ихэнх хүмүүс үүнийг хийхгүй. Ихэнх нь энэ эхний устгагчаас цааш гардаггүй.

Зорилго устгагч №2 — “Grind”, өөрөөр хэлбэл хүнд үе

Хэрвээ та шүршүүрээс гарч чадлаа гэж бодъё. Баяр хүргэе — та одоо дээд шатны 30%-д орлоо. Гэхдээ жинхэнэ тулаан эндээс эхэлнэ: grind.

Энэ бол тууштай байдал хүмүүсийг “алдаж” эхэлдэг үе.

1-р өдөр та маш их урам зоригтой. 7 дахь өдөр ч та сайн явж байна.

Гэвч 30 дахь өдөр гэхэд хүмүүсийн тал нь аль хэдийнэ шантраад бууж өгсөн байдаг.

365 дахь өдрөөр 2.7% л үргэлжлүүлж байдаг. Grind таны шалтаг тоохгүй. Таны урам зоригт ч хамаагүй. Тэр зүгээр л нэг асуулт асуудгаараа:

“Чи одоо ч энд байна уу?”

Ихэнх хүмүүс хэцүү болмогц бууж өгдөг.

Зорилго устгагч №3 — “Та өөрөө”

Эндээс бүх зүйл улам сонирхолтой болно. Хэрвээ та эхний хоёр устгагчийг давж чадсан ч, хэрвээ та жинхэнэ утгаараа зүтгэж, үйлдэл хийж байгаа ч гэсэн таныг зогсоож буй нэг л зүйл бий — тэр нь ТА өөрөө.

Таны өөрийнхөө боломжит чадварын талаарх худал итгэлүүд. Хэдэн удаа та дотроо: “Би энийг хийх хүн мөн үү?” эсвэл “Энэ бусдад болдог, харин надад бол үйлчлэхгүй байх” гэж бодож байсан бэ?

Нууц нь энэ:

Та өөрөө асуудал нь мөн, бас боломж нь ч мөн. Гаднаас таныг хорьж байгаа хүчин зүйл гэж үгүйг ойлгосон мөчөөс бүх зүйл эрх чөлөөтэй болдог. Хэрвээ асуудал нь та өөрөө бол, боломж нь ч мөн та өөрөө гэсэн үг.

Одоо би амлаж байсан тэр “тэрбум долларын нууц”-аа хэлье.

Би 10 оронтой орлого бүхий компанийг босгоход ганцхан чадвар миний супер хүч байсан. Тэр бол итгүүлэх (persuasion).

Би бараг хэнд ч юу ч худалдаж чадна. Гэхдээ миний өдөр бүр хамгийн чухал байсан хүн бол өөрөө өөрийгөө итгүүлэх чадвар. Би үүнийг self persuasion, өөрийгөө итгүүлэх урлаг гэж нэрлэдэг.

Энэ бол би стартапаас тэрбум долларын компанид хүрсэн аргачлал. Би мужийн аварга, All-American бөх болсон аргачлал. Амьдралынхаа бүх салбарт — бизнес, спорт, гэр бүлийн харилцаа, бүх зүйлдээ — ашигладаг аргачлал.

Зорилго ямар байх нь хамаагүй. Би энэ self persuasion framework/өөрийгөө ятгах үзэл баримтлалийг тухайн зорилгод “холбоод” л бүрэн итгэлтэйгээр үр дүнд хүрдэг.

Хүмүүс бүх амьдралаа бусдыг яаж итгүүлэх талаар суралцдаг. Гэтэл өөрсдийгөө итгүүлэхийг бараг хэзээ ч сурдаггүй.

Иймээс тэд амжилтын түүх болж чаддаггүй, харин зүгээр л амжилтын сурагч хэвээр үлддэг.

​Хэрвээ таны амьдрал бүлээн дулаахан, grind дунд гацсан, эсвэл өөрөө өөртөө саад болж байгаагаа ойлгож эхэлсэн бол та миний бэлтгэсэн саналд үнэхээр их дурлана.

Би хагас өдрийн Self Persuasion Immersion Masterclass хичээл зохион байгуулж байна. Энд би энэ үзэл баримтлалийг таны тархинд шууд суулгаж өгөх болно.

Энэ бол би жилд 50,000 доллар төлдөг дотоод хүрээний (inner circle) гишүүддээ л заадаг зүйл. Гэхдээ энэ удаа би таныг энэ зардлын өчүүхэн хэсгийг ч төлүүлэхгүйгээр онцгой зочин болж оролцохыг урьж байна.

Энэ бол таныг зорилгын шугам руу түлхэх импульсийг өгөх хагас өдрийн бүрэн нээлтийн эвент. Бид танд таны үзэл алсын хараа, мөрөөдөл, зорилгыг тодорхой тогтоож өгнө — ингэснээр юу хийхээ яг таг мэддэг болно.

Тэгээд дараа нь бид таныг дээд хурдтайгаар “хөөргөж”, зорилгодоо бүрэн итгэлтэйгээр хүрэх боломжтой болгоно.

​Хагас өдрийн чэлэнжийн үеэр би танд дараах зүйлсийг шат дараатай заана:

1. Таныг гацааж буй худал итгэлүүдийг арилгахын тулд тархиа дахин “програмчлах” аргыг.

2. Өөрийгөө итгүүлэх урлагийг (self persuasion) бүрэн эзэмших аргыг, ингэснээр ямар ч зорилгодоо хүрэх чадвартай болно.

3. Зүгээр уншдаг хүнээс → бодитоор хийдэг хүн болох, амжилтын сурагчаас → амжилтын түүхтэй хүн болгох нууцыг.

Чэлэнж дууссаны дараа та Driven67 апп ба коммюнитид 67 хоног үнэгүй нэвтрэх эрх авна.

Driven67 апп дээр та зорилгоо сонгоно — ямар ч зорилго байж болно — бид танд тэр зорилгод зөвхөн 67 хоногт хүрэхэд тусална.

• Жин хасмаар байна уу? — 67 хоногт хийж өгнө.
• Бизнесээ эхлүүлэх үү? — 67 хоногт хийнэ.
• Жүжицү тэмцээнд дараагийн ялалтаа авах уу? — 67 хоногт боломжтой.
• Бизнесээ хоёр дахин өсгөх үү? — Хэмжээнээс хамаарна, гэхдээ зорилго бол 67 хоногт хийх.

Энэ нь юу гэсэн үг вэ?

Өнөөдрөөс 67 хоногийн дараа таны хүссэн ямар ч зорилго — ТАНЫХ байж чадна.

Энэ хэрхэн ажиллах вэ?

1. Өдөр бүр миний шинэ видео танд илгээгдэнэ.  Энэ видео танд амжилтдаа төвлөрөх сэтгэлзүйн хүчийг өгнө.

2. Дараа нь та 13 минут 57 секундийн ритуалыг хийнэ. Энэ бол Наполеон Хилл ба W. Clemens Stone нарын бүтээсэн арга.

Энэ процесс таны бүх худал итгэл үнэмшлийг “задлаж”, таны далд ухамсрыг дахин програмчилдаг — өглөөний цай бэлдэхээс ч бага хугацаанд.

3. Дараагийн алхам — ‘Focus Blocks’ товчийг дарах.

Эдгээр нь амжилтад дуртай бизнес эрхлэгчид, тамирчидтай хамт цаг тутамд эхэлдэг LIVE Zoom deep-work сургалт.

Групп фитнессийн хичээлийг бүтээмжид хэрэглэсэн хувилбар гэж ойлгож болно.

Үүнийг миний найз Мэнни зохиосон — тэр 2000 гаруй хувь хүний хөгжлийн ном уншаад ч бодитоор юу ч хийж амжихгүй байснаа ойлгосон учраас энэ системийг бий болгосон. Тэгээд энэ нь бүх зүйлийг өөрчилсөн.

Бид энэ процессыг апп-д бүрэн суулгасан, та үүнийг өдөрт 24 цаг ашиглах боломжтой.

4. Үүнээс гадна та өөрийн “AI Invisible Council”-д 24/7 нэвтрэх боломжтой.

Наполеон Хилл, Эрл Найтингэйл, Л.С. Линколн Бенедикт болон бусад домогт амжилтын мэргэдүүдийн AI хувилбарууд таны гар утсанд байх бөгөөд ямар ч саад тотгорыг даван туулахад бодитоор зөвлөгөө өгнө.

Энэ бол амьдралд чинь хэрэгтэй бүхнийг багтаасан, уншигч хүнээс → хийдэг хүн болгодог, амжилтыг нэг нэгээр нь бут цохиж эхлэх боломж олгодог хамгийн шилдэг, зорилго төвтэй апп юм.

Энэ бүхний жижиглэнгийн үнэ бол $997. Гэхдээ зөвхөн хагас өдрийн Self Persuasion Challenge өөрөө л гэхэд $497-ын үнэ цэнтэй. Гэхдээ би танд ийм үнээр аваасай гэж бодохгүй байна.

Учир нь та ямар зорилго сонгосон ч амжилтад хүрээсэй гэж би хүсэж байна. Та зарим нь турах зорилготой. Зарим нь бизнес бүтээх зорилготой. Зарим нь гэр бүлийн харилцааны зорилготой. Ямар ч зорилго байсан — би таныг амжилттай байгаасай гэж хүсэж байна.

Тиймээс би танд хоёр зүйл хийх гэж байна.

1. Та заавал Self Persuasion Masterclass-д ирэх ёстой.

Энэ бол хагас өдрийн мастер класс бөгөөд би тантай хамт таны мөрөөдөл юу вэ? санаа юу вэ? зорилго юу вэ? гэдгийг тодруулна. Тэгээд бид үүнийг ирэх 67 хоногт хэрэгжүүлж болох алхам-алхамтай систем болгон задлана.

Энэ мастер класс таныг үнэхээр гайхшруулна — үнэндээ энэ нь таны зарцуулж байсан хамгийн үнэ цэнтэй мөнгө байх болно.

2. Дараа нь би танд Driven 67 апп-д нэвтрэх эрх өгнө.

Driven 67 апп гэдэг нь зүгээр л сонирхдог биш, зорилготой, урагшлах хүсэл эрмэлзэлтэй, ертөнцийг өөрчлөхийг хүсдэг эсвэл өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсдэг та бид шиг хүмүүст зориулагдсан.

Хэрвээ та “driven” буюу тэсвэртэй, зорилготой хүн бол энэ апп яг танд зориулж бүтээгдсэн.

Чэлэнж дууссаны дараа юу болох вэ?

Та апп-аа нээгээд ирэх 67 хоногт өдөр бүр яг юу хийхээ алхам бүрээр нь мэддэг болно. Та өглөө сэрээд:

• 1-р алхам
• 2-р алхам
• 3-р алхам гэсэн дарааллаар дагана.

Өдөр бүрийн алхмуудыг хийх тусам та зорилгодоо өдөр болгон илүү хурдан, илүү хүчтэй дөхнө.

Хагас өдрийн мастер класс + апп-ын зорилго бол:

Таныг хөдөлгөөнд оруулах — баяжуулж асаах

Тэгээд тэнд нь 67 хоногийн турш барьж байх.

Ихэнх хүмүүс зорилгоо эхлүүлээд зогсдог. Дахиад эхлүүлээд зогсдог.

Дандаа суралцаж эхлээд дунд нь орхидог.

Харин бидний зорилго бол таныг асааж, дөлөө барих.

Зорилго ямар байх нь огт хамаагүй — ямар ч курс, ямар ч бүтээгдэхүүн, ямар ч зорилго бай хагас өдрийн Self Persuasion Masterclass-д ирээд апп-даа залгахад дараагийн 67 хоногт та зорилгодоо 100% хүрнэ.

Энэ бол таны амьдралд тохиолдох хамгийн гайхалтай, хамгийн догдлом зүйл байх болно Төсөөлөөд үз дээ — өнөөдрөөс 67 хоногийн дараа таны амьдрал яаж өөрчлөгдөх бол?

За тэгээд гол асуулт — Энэ бүгд надад хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

Зорилго, мөрөөдөл гэдэг ихэнхдээ хугацаа, хүч, мөнгө шаарддаг.

Гэхдээ энэ системд нэгдэж, зорилгодоо баталгаатай хүрэхийн тулд таны төлөх үнэ бол үнэндээ их биш.

Бид танд дараагийн 67 хоногт хамтран ажиллах тул та Self Persuasion Masterclass-д зөвхөн нэг удаагийн $67 төлбөрөөр оролцох боломжтой.

Энэ бүхний дараа танд 67 өдрийн турш апп ашиглан алхам бүрээр нь дагах бүрэн боломжтой болно. Энэ апп бол манай Secrets of Success гишүүнчлэлийн хэсэг.

Энгийн үед хүмүүс үүнд сард $97 төлдөг. Гэхдээ энэ удаа би танд 67 хоногийн үнэгүй нэвтрэх эрх өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл, таны анхны зорилго — миний бэлэг.

Та 67 хоногийн турш процессыг бүрэн дагаж, зорилгодоо 100% итгэлтэйгээр хүрэх боломжтой.

Дууссаны дараа миний даалгавар бол танд шинэ зорилго тавиулах. Дараагийнх нь, бас дараагийнх нь —ингэж таны мөрөөдөл, алсын хараа руу урагшилсаар байх болно.

67 хоногийн турш апп ба Secrets of Success гишүүнчлэл — үнэгүй.

Харин 67 хоногийн дараанаас, хэрвээ та хүсвэл, сар бүр зөвхөн $97 төлөөд үргэлжлүүлж болно. Хэрвээ хүсэхгүй бол, эхний 67 хоногийн дотор хүссэн үедээ цуцалж болно —тэгвэл танд дахин төлбөр гарахгүй.

Ингээд санал маш энгийн.

$67 төлөөд та хагас өдрийн эвентэд орно. Та надтай “дөрвөн цаг” хамт байна.

Бид энэ framework/үзэл баримтлалийг таны тархинд суулгаж өгнө.

Тэгээд ирэх 67 өдөр танд зорилгодоо хүрэх алхам-алхам хөтөчийг өдөр бүр өгнө.

Зорилгоо биелүүлсний дараа бид дараагийн зорилгыг сонгоод хамтдаа дахин “хурдлах” болно.

Та амьдралаа өөрчлөхийг хүсдэг,зорилготой урагшилдаг үнэхээр гайхалтай хүмүүсийн коммюнитид нэгдэнэ. Удаан хугацаанд тэд танай хамгийн сайн найзууд ч болж мэднэ.

Гэхдээ анхаар — энэ санал энэ хуудас дээр, одоо байгаа үнийн үнээр л хүчинтэй.

Тиймээс танд хоёр сонголт байна:

1. Амжилтын сурагч хэвээр байх. Хэрэглэсээр, уншсаар, “энэ удаа өөр байх болов уу?” гэж найдсаар байх.

2. Тэрбум долларын үнэтэй өөрийгөө итгүүлэх чадварыг эзэмшиж, манай процесс руу залган,дараагийн 67 хоногт хүссэн зорилгодоо хүрэх.

Хэрвээ та дараагийн амжилтын түүх болохдоо бэлэн бол зүгээр л Self-Persuasion Masterclass-д $67 нэг удаагийн төлбөрөөр нэгдээрэй.

Та мөн 67 хоногийн турш Driven 67 апп-д үнэгүй нэвтрэх эрх авна — бид таний зорилгыг биелүүлэхэд 100% итгэлтэйгээр туслах болно.

Доорх холбоосыг дарж нэгдээрэй —дотор чинь тааралдана шүү!

Бидний онлайн бизнесд заавал байх ёстой 6 бүтээгдэхүүн!

Манай Дэлгүүрүүд

Бэлгийн Дэлгүүр

АНУ - Аяганы Дэлгүүр

Шинэ Зеланд Аяганы Дэлгүүр

customer1 png

Cайн байна уу, Док. Оюунаа байна.

Oyuna & Erica Ltd - Үүсгэн байгуулагч

Доктор Чагнаадоржийн Оюунцэнд бол онлайн бизнес, англи хэл заах, дижитал маркетингийн чиглэлээр олон жилийн туршлага бүхий багш, судлаач юм.

1 png

Хамгийн Сайн Зарагддаг

Номыг сонирхож байна уу?

Энэ номонд миний онлайн бизнесээ эхлүүлсэн эхний 5 жилийн түүхийг хуваалцсан болно.

Та худалдан авахад бэлэн байна уу?

Тэгвэл доор өгсөн холбоос дээр дарна уу: